Шар усны үерт автсан айл өрхийн амьдралтай танилцлаа
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хорооны иргэдтэй уулзаж, шар усны үерт автсан айл өрхийн амьдралтай танилцлаа.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хорооны иргэдтэй уулзаж, шар усны үерт автсан айл өрхийн амьдралтай танилцлаа.
Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хороо 418 өрхтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 300 гаруй айл өрх нь шар усны үерт автсан байдалтай байгааг тус хорооны Засаг дарга Б.Сэлэнгэ хэлсэн. Мөн нэн тэргүүнд нүүлгэн шилжүүлэх шаардлагатай 10 гаруй өрх байгааг дуулгаад энэ асуудлыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй байгаа учраас дүүрэг, нийслэл болон Улсын Их Хурлын гишүүнд хандаж өнөөдөр холбогдох албаны хүмүүс газар дээр нь ажиллаж байгаад талархаж байна гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тус хорооны иргэд шар усны үерт автаж байна гэсэн гомдол сүүлийн хоёр жил надад ирж байгаа. Өнгөрсөн жилийн төсөвт 100 сая төгрөг суулгуулсан ч энэ төсвөөр далан, шуудуу барих ажлыг хийх компани байхгүй байна. Энэ орчмыг үерээс хамгаалахын тулд гудамж бүрт ус зайлуулах далан барих шаардлагатай бөгөөд энэ ажлыг хийхэд 500-600 сая төгрөг хэрэгтэй. Одоогоор энэ байдлыг шийдэх арга нь Онцгой байдлын ерөнхий газар болон дүүрэг, хороодтой хамтарч элсээр дүүргэлт хийх, усыг нь соруулж авах зэрэг арга хэмжээ авна. Цаашид нийслэл болон улсын төсөвт дээрх мөнгийг суулгуулж байж асуудал шийдэгдэнэ гэлээ.


















