Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шаргал дахь жоншны бичил уурхайг тодорхойгүй хугацаагаар хаана

Дундговь аймгийн Луус сумын нутаг Шаргал дахь жоншны бичил уурхай албан ёсоор нээгдээд сар гаруй хугацаа өнгөрч байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шаргал дахь жоншны бичил уурхайг тодорхойгүй хугацаагаар хаана
Шаргал дахь жоншны бичил уурхайг тодорхойгүй хугацаагаар хаана. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Луус сумын нутаг Шаргал дахь жоншны бичил уурхай албан ёсоор нээгдээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар жоншны гарц муу байгаагаас шалтгаалан гүнээс олборлолт хийж байгаа аж. Гүнээс олборлолт хийхдээ агааржуулалтын хоолой хийх боломжгүй учир ундааны саваар агааржуулалтаа зохицуулж байгаа хүндхэн нөхцөл байдлын талаар мэргэжилтнүүд ярьж байна. Тиймээс тус уурхайд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийнхэн зөвхөн иргэдийн амьжиргааг бодоод аюултай нөхцөлд ажиллах зөвшөөрөл олгох нь буруу гэсэн дүгнэлтэд хүрч аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурлаар Шаргал дахь жоншны бичил үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргажээ.

Хуваалцах