Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Шарилжгүй Улаанбаатар” хөдөлгөөнд байгууллагууд нэгдлээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байгаа “Шарилжгүй Улаанбаатар” хөдөлгөөнд Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам , “Монголын төмөр зам” ХХК, Хүүхдийн парк нэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шарилжгүй Улаанбаатар” хөдөлгөөнд байгууллагууд нэгдлээ
“Шарилжгүй Улаанбаатар” хөдөлгөөнд байгууллагууд нэгдлээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байгаа “Шарилжгүй Улаанбаатар” хөдөлгөөнд Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам, “Монголын төмөр зам” ХХК, Хүүхдийн парк нэгдлээ.
“Шарилжгүй Улаанбаатар” хөдөлгөөнд дээрх байгууллагууд төмөр замын Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх хамгаалалтын бүс доторх шарилжны анхны хадалтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өгч буй мэргэжил аргазүйн зөвлөгөөний дагуу 8 дугаар сарын 15-ны өдрөөс 19-ний хооронд зохион байгуулахаар болов. Цаашид уг ажлыг жил бүрийн тавдугаар сараас есдүгээр сарын хооронд зохион байгуулж, төмөр замын хамгаалалтын хоёр талын бүс дагуу есдүгээр сарын 25-наас дээрх газруудад мод тарина гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Хуваалцах