Шарилжийг зулгааж бус тайрч устгавал илүү үр дүнтэй
Учир нь иргэд энэ талаар тодорхой мэдээлэлгүйн улмаас шарилжийг зулгаах нь хөрсний нөхөн төлжилтийг бууруулж, тоосжилтыг нэмэгдүүлэн иргэдийн дунд харшил ихээр үүсгэдэг байна. Тиймээс шарилжны тоосыг хөдөлгөлгүй тайрч, хайчлах хэрэгтэй ажээ.
Мэдээллийн алба

Долоодугаар сарын 1-30 хүртэл ерхөг согоовор, намар долоодугаар сарын 20-ноос наймдугаар сарын 30 хүртэл лууль, долоодугаар сарын 20-доос есдүгээр сарын 10-ныг хүртэл шарилжны тоосоо гүвэх эд оргил үе байдаг. Энэ үед иргэдийн шарилжны харшил хөдөлдөг учир тэр үеэс өмнө шарилжийг зулгааж хаядаг. Гэвч шарилжийг зулгаахаас тайрч авах нь үр дүнтэй талаар мэргэжилтнүүд зөвлөжээ.
Учир нь иргэд энэ талаар тодорхой мэдээлэлгүйн улмаас шарилжийг зулгаах нь хөрсний нөхөн төлжилтийг бууруулж, тоосжилтыг нэмэгдүүлэн иргэдийн дунд харшил ихээр үүсгэдэг байна. Тиймээс шарилжны тоосыг хөдөлгөлгүй тайрч, хайчлах хэрэгтэй ажээ.
Хадалт, тайралтыг 2-3 жил дараалан хийснээр шарилж, луулийн төрлийн ургамал багасч зүлэг нэмэгддэг байна.
Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68.3 нь шарилж, лууль, согоовор, ерхөг, хус, улиас зэрэг ургамлын тоосны шалтгаантай байдаг аж.


















