Шархадсан хүмүүст туслах мэс заслын бригад байршуулжээ
Ливи улсад зэвсэгт мөргөлдөөний үеэр 147 хүн амиа алдаж, 614 хүн шархадсан тухай тус улс дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.
Мэдээллийн алба

Ливи улсад зэвсэгт мөргөлдөөний үеэр 147 хүн амиа алдаж, 614 хүн шархадсан тухай тус улс дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. “Ливид хямрал болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Триполийн эмнэлэгт шархадсан хүмүүст туслах мэс заслын бригад байршууллаа” гэж тус мэдэгдэлд дурджээ.
Ливийн үндэсний армийн маршал Халифа Хафтар энэ сарын 4-ний өдөр Триполи хотыг алан хядагчдаас чөлөөлөх дайралт хийхийг анги, хүчнийхэндээ уриалсан билээ. Түүний армийн дайчид Ливийн нийслэлээс өмнө зүгт орших Гарьян, Сурман хотуудад хяналтаа тогтоосон.
Түүнчлэн Ливийн нийслэлд орших цорын ганц нисэх онгоцны буудалд Хафтарын армийн онгоц цохилт өгсөн. Үүний улмаас бүх нислэг цуцлагдсан гэж Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын Үйл ажиллагааны штабаас мэдээлжээ.
Ливийн хууль ёсны Засгийн газар Ливийн үндэсний армийн эсрэг “Уур бухимдлын галт уул” нэртэй цэргийн ажиллагаа эхлүүлж байгаагаа өнгөрсөн долоо хоногт зарласан билээ.


















