Шарлотенбургт болсон гэмт хэргийн үеэр монгол хүн өртсөн мэдээлэл ирээгүй байна
Өчигдөр буюу 2016 Оны 12 дугаар сарын 19-ний өдрийн даваа гарагийн орой орон нутгийн цагаар 20 цагийн орчим Берлин хотын Шарлотенбург дүүргийн Зул сарын маркет дээр хүнд даацын ачааны автомашинаар
Мэдээллийн алба

Өчигдөр буюу 2016 Оны 12 дугаар сарын 19-ний өдрийн даваа гарагийн орой орон нутгийн цагаар 20 цагийн орчим Берлин хотын Шарлотенбург дүүргийн Зул сарын маркет дээр хүнд даацын ачааны автомашинаар олон иргэдийг дайрч амь насыг нь бүрэлгэсэн, гэмтээсэн хэрэг гарлаа.
Холбооны Цагдаагийн газар есөн иргэн нас барж, 50 гаруй иргэн хүнд гэмтсэн гэж албан ёсоор мэдээллээд байна. Өчигдөр оройн 23 цагийн байдлаар тус гэмт хэрэгт Монгол иргэд өртсөн тухай мэдээлэл байхгүй байна.


















