Шарын голын нүүрсийг хөнгөлттэй олгож эхэлжээ
Дархан хотын Захирагчийн албанаас 130 тонн Шарын голын нүүрсийг багуудаар дамжуулан иргэдэд олгож эхэлжээ.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн захирагчийн ажлын албанаас 130 тонн Шарын голын нүүрсийг багуудаар дамжуулан иргэдэд олгож эхэлсэн байна.
Тус аймгийн төвийн 9676 өрх айл 30416 тонн нүүрс хэрэглэдэг гэсэн судалгааны дагуу Шарын голын уурхайгаас 60 вагон буюу 3855 тн нүүрсийг хямд үнээр авахаар тохиролцжээ.
Нүүрс буулгаж, шуудайлан тээвэрлэж борлуулах ажлыг багууд өөрсдөө зохион байгуулах бөгөөд ажиллагсдын ажлын хөлс, унаа тээвэр зэрэг бүх зардлыг нэг шуудай нүүрсний үнэд шингээн 4500 төгрөг байхаар тогтжээ.


















