Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шашны байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл шашны байгууллагын үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулах тухай А/295 дугаар захирамж гаргаж тус захирамжийн дагуу шашны байгууллагын үйл ажиллагааг шалгаж эхэллээ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шашны байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийж байна
Шашны байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл шашны байгууллагын үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулах тухай А/295 дугаар захирамж гаргаж тус захирамжийн дагуу шашны байгууллагын үйл ажиллагааг шалгаж эхэллээ.

Ажлын хэсэг нь Хууль зүйн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллага, шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, сургууль, цэцэрлэг, асрамж, халамжийн төвүүдийн ажлыг шалгаж байна.

Шалгалт энэ сарын 19-25-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Хуваалцах