Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Шат” богино хэмжээний кино “Cinequest film festival”-д шалгарлаа

Оскарын наадмын өнгийг тодорхойлдог Америкийн “Синекүэст” кино наадамд шалгарч, энэ сарын 20-ноос 30-нд онлайнаар танилцуулахаар болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шат” богино хэмжээний кино “Cinequest film festival”-д шалгарлаа
“Шат” богино хэмжээний кино “Cinequest film festival”-д шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан “Шат” богино хэмжээний киног Монголын урлагийн зөвлөл “Бид чадна - Бид авьяастай” урлагийн боловсролын төслийн хүрээнд 2019 онд бүтээсэн. Тус кино 12 дахь удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадам, Ази номхон далайн бүсийн дэлгэцийн форумд (Asia Pacific Screen Awards 2020) сонгогдон, танилцуулсан бөгөөд энэ удаа Оскарын наадмын өнгийг тодорхойлдог Америкийн “Синекүэст” кино наадамд шалгарч, энэ сарын 20-ноос 30-нд онлайнаар танилцуулахаар болжээ.

Ташрамд дуулгахад, “Шат” богино хэмжээний киног П.Золжаргал найруулсан бөгөөд тэрбээр продюсер Женевьев Клэй-Смиттэй хамтран зохиолоо бичсэн юм. Түүнчлэн “Шат” бүтээлийн гол дүрд Б.Эгшиглэн, Б.Даваасүрэн нар тоглосон билээ.

Хуваалцах