Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шатаж буй гэрээс долоон хүний амь аварчээ

Цагдаагийн алба хаагчид нийт зургаан хүнийг гэрээс гаргаад хүн үлдсэн эсэхийг шалгахад нэг настай охин орны хөлд байсныг аварсан байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатаж буй гэрээс долоон хүний амь аварчээ
Шатаж буй гэрээс долоон хүний амь аварчээ. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд өнгөрсөн сарын 28-нд 01:00 цагийн орчимд гэр хорооллын хоёр айлд гал гарчээ. Энэ дуудлага мэдээллийн дагуу Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Суманхүү, цагдаа, цагдаагийн ахлагч Э.Наранбаатар, иргэн Д.Мөнхбат нар тухайн газар ажиллаж, шатаж буй гэрээс долоон хүнийг гаргаж, амийг нь аварсан байна. Тэднийг очиход галд шатсан гэр хүнгүй байсан бөгөөд хажуугийн гал авалцсан гэр дотор Д.Цэемаа /70 нас, эм/, Б.Ууганбаяр /14 нас/, Б.Отгонбаяр /12 нас/, Э.Саруулбуян /9 нас/, Э.Цэлмүүн /5 нас/, У.Маргад /1 нас/ нар угаартсан байжээ.

Цагдаагийн алба хаагчид нийт зургаан хүнийг гэрээс гаргаад хүн үлдсэн эсэхийг шалгахад нэг настай охин орны хөлд байсныг аварсан байна.

Үүнээс гадна тухайн хашаанд байсан тээврийн хэрэгсэл, байшин, хураалттай өвсийг галын аюулд өртөхөөс урьдчилан сэргийлжээ.

Ташрамд дуулгахад, гал гарах үеэр хоосон гэрийн эзэд сумын төвд байсан бөгөөд холбогдох байгууллагууд шалгалт явуулж, галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.

Хуваалцах