Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Шатахуун хадгалах агуулахад шалгалт хийгдэж байна

НМХГ-ын 2020 оны хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө, газрын даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02-01/30 дугаартай “Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлалтай газрын тосны бүтээгдэхүүний агуулах, хий цэнэглэх станцууд болон шинээр баригдсан шатахуун түгээх станц, автомашиныг хийгээр цэнэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатахуун хадгалах агуулахад шалгалт хийгдэж байна
Шатахуун хадгалах агуулахад шалгалт хийгдэж байна. Зураг: МҮОНРТ

НМХГ-ын 2020 оны хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө, газрын даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02-01/30 дугаартай “Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлалтай газрын тосны бүтээгдэхүүний агуулах, хий цэнэглэх станцууд болон шинээр баригдсан шатахуун түгээх станц, автомашиныг хийгээр цэнэглэх станцуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд шатахуун хадгалах агуулахад хяналт шалгалт хийгдэж байна.

Шалгалтаар Петро жамп ХХК ашиглалтын шаардлага хангахгүй сав, тоног төхөөрөмжинд шатахуун хадгалж байсан зөрчилд мөн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан М ойл ХХК-ны үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, тус тус Зөрчлийн тухай хуулийн 7.14-р зүйлийн 2.5 заалтын дагуу торгох арга хэмжээ авч, зөрчлөө арилгах хугацаатай албан даалгавар хүргүүллээ.Хяналт шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах