Шатахуун худалдан авах сонгон шалгаруулалт зарлалаа
МҮОНРТ-ийн өдөр тутмын үйл ажиллагаа, мэдээ сурвалжилга, зураг авалтад шаардлагатай шатахуун нийлүүлэх эрх бүхий этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна. Эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна.
Мэдээллийн алба

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Сонгон шалгаруулалтын нэр: Шатахуун худалдан авах сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтын дугаар: №2017/07
МҮОНРТ-ийн өдөр тутмын үйл ажиллагаа, мэдээ сурвалжилга, зураг авалтад шаардлагатай шатахуун нийлүүлэх эрх бүхий этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
Эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:
- Компани, аж ахуйн нэгжийн танилцуулга, туршлага
- Компани, аж ахуйн нэгж нь энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх \нотариатаар баталгаажуулсан\
- АИ-95, АИ-92, Дизель түлш нийлүүлэх
- Тухайн компани нь хот болон бүх аймаг сумдад салбартай байх
- Шатахууны карттай байх
- Төлбөрийн нөхцөл- Үнийн хөнгөлөлт
- Бартер хийж хамтарч ажиллавал давуу тал болно.
МҮОНРТ-ээс зөвхөн тухайн сонгон шалгаруулалт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар МҮОНРТ-ийн Өмч хамгааллын мэргэжилтэн Б.Баасанцэрэн утас 96363774, имэйл: baasantseren1130@yahoo.com\-тэй холбогдоно уу.
Та бүхэн холбогдох материалаа битүүмжлэн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалын зам-3, МҮОНРТ-ийн байр


















