Шатахуун түгээгч бүсгүй шатаж байсан машины галыг унтраажээ
Өчигдөр Чингэлтэй дүүргийн Салхит орчимд портер маркийн ачааны авто машин цахилгааны массаас болж шатаж байсныг онцгой байдлын алба хаагчид болоод "Петровис" шатахуун түгээх станцын долоодугаар салбарын түгээгч Ж.Тунгалагтамир нар шуурхай ажиллан унтраасан байна.
Мэдээллийн алба

Өчигдөр Чингэлтэй дүүргийн Салхит орчимд портер маркийн ачааны авто машин цахилгааны массаас болж шатаж байсныг онцгой байдлын алба хаагчид болоод "Петровис" шатахуун түгээх станцын долоодугаар салбарын түгээгч Ж.Тунгалагтамир нар шуурхай ажиллан унтраасан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар машин гал авалцан шатаж байхыг харсан шатахуун түгээгч галынхаа хорыг бариад хамгийн түрүүнд очсон аж.

Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тус машин нь цахилгааны масс үүссэнийг анзааралгүй удаан хугацаанд явснаар ийнхүү шатсан байна. Үүнтэй холбогдуулан иргэддээ авто машинаа үзлэг оношилгоонд оруулж, зайлшгүй авч явах ёстой эд зүйлсээ бүрдүүлж, галын хортой явахыг анхааруулъя.



















