Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Шатахуун түгээх станцуудад шалгалт хийгдэж байна

НМХГ-ын даргын 02-01/30 дугаартай удирдамжийн хүрээнд, иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу ШТС-уудад Шудрага өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Стандарт, хэмжил зүйн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтарсан төлөвлөгөөт шалгалт хийгдэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатахуун түгээх станцуудад шалгалт хийгдэж байна
Шатахуун түгээх станцуудад шалгалт хийгдэж байна. Зураг: МҮОНРТ

НМХГ-ын даргын 02-01/30 дугаартай удирдамжийн хүрээнд, иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу ШТС-уудад Шудрага өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Стандарт, хэмжил зүйн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтарсан төлөвлөгөөт шалгалт хийгдэж байна.

Шалгалтаар М ойл групп ХХК, Магнай трейд ХХК, Монсуль ХХК, Содмонгол групп ХХК, Жаст ойл групп ХХК, Тэс петролиум ХХК, Шунхлай трейдинг ХХК, НЕС ойл ХХК-ууд хамрагдаж, худалдаалагдаж буй шатахууны чанарын үзүүлэлтүүдийг стандратын шаардлага хангаж байгаа эсэхэд шинжилгээтэй шалгалт хийж бна.

Шалгалтанд хамрагдсан ШТС-уудын Аи 92, Аи 95, Дизель түлш бүтээгдэхүүнээс дээж авч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн Лабораторид хүргүүлээд байна.Шинжилгээний хариу 3-4 хоногт гарах ба гарсан дүнгийн талаар эргэж мэдээллэх болно.

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах