Шатахуун түгээх станцын стандартыг баталжээ
Стандарт хэмжилзүйн газрын Үндэсний зөвлөл “Шатахуун түгээх станц Техникийн ерөнхий шаардлага MNS 4628 : 2013-ыг Монгол Улсын Үндэсний стандартаар баталлаа.
Мэдээллийн алба

Стандарт хэмжилзүйн газрын Үндэсний зөвлөл “Шатахуун түгээх станц Техникийн ерөнхий шаардлага MNS 4628 : 2013-ыг Монгол Улсын Үндэсний стандартаар баталлаа.
Стандарт хэмжилзүйн газрын дэргэдэх Итгэмжлэлийн Удирдах зөвлөлийн энэ сарын 18-нд хуралдаж дээрх шийдвэрийг гаргажээ.
Мөн “МИАТ ХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарын үл эвдэх сорилт туршилтын лабораторид Хуйларсан гүйдэл, хэт авиа, радиограф, соронзон бөөм, шингэн нэвчүүлэх, дулааны аргаар үл эвдэх сорилт хийх” MNS ISO/IEC 17025:2007 стандартын 3 жилийн чанарын баталгаажуулалтын эрх олгожээ.
Түүнчлэн “МИАТ ХК-ийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын даралтат савны сорилт туршилтын лаборатори агаарын хөлгийн зөөврийн болон нисэх багийн хүчилтөрөгчийн баллоны гадна үзлэг, үл эвдэх сорилт, гидростатик- усан сорилт туршилт хийх MNS ISO/IEC 17025:2007 стандартын чанарын баталгаажуулалтын эрхийг мөн гурван жилийн хугацаатай олгожээ.


















