Шатахууны банкинд байгалийн чулуу хийж хил нэвтрэхийг завджээ
Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дахь гаалийн газрын хяналтын бүсээр энэ сарын 7-ны өдөр хууль бусаар байгалийн чулуу хил нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрчээ.
Мэдээллийн алба

Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дахь гаалийн газрын хяналтын бүсээр энэ сарын 7-ны өдөр хууль бусаар байгалийн чулуу хил нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрчээ.
Уг гаалийн газрын хяналтын бүсийн гарах чиглэлд шалгагдаж байсан MITSUBISHI SPACEGEAR маркийн автомашины шатахууны банкинд 128 кг байгалийн чулуу нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тус газрын гаалийн улсын байцаагч нар гаалийн хяналт шалгалтын явцад олж илрүүлсэн байна. Зөрчилд хойшлуулшгүй ажиллагаа хийж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын цагдаагийн тасагт хэргийг хууль ёсны дагуу шийдвэрлүүлэхээр шилжүүлэн өгсөн байна.


















