Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ

АМГТГ-ын орлогч дарга Ц,Эрдэнэбаяр шатахуун импортлогч компаниудтай уулзалт хийж, энэ даваа гарагаас шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах үүрэг чиглэлийг өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ
Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ. Зураг: МҮОНРТ

АМГТГ-ын орлогч дарга Ц,Эрдэнэбаяр шатахуун импортлогч компаниудтай уулзалт хийж, энэ даваа гарагаас шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах үүрэг чиглэлийг өглөө. Компаниуд ч даваа гарагт хэвийн горимд шилжүүлэхээ илэрхийлсэн байна.

Энэ өдрүүдэд 1210 тонн бүхий 20 вагон АИ-92 шатахуун Ангарскийн нефтийн үйлдвэрээс Наушки өртөөнд ирээд байна. Мөн БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2500 тонн АИ-92 автобензин ачигдаж дуусчээ.

Хуваалцах