Шатахууны үнэ 100-150 төгрөгөөр нэмэгджээ
Сар шинийн босгон дээр шатахуун нийлүүлэгч компаниуд бензиний үнээ нэмж байгаа нь шударга бус үйлдэл гэдгийг орон нутгийн иргэд хэлж байна.
Мэдээллийн алба

Сар шинийн босгон дээр шатахуун нийлүүлэгч компаниуд бензиний үнээ нэмж байгаа нь шударга бус үйлдэл гэдгийг орон нутгийн иргэд хэлж байна.
Говь-Алтай аймагт гэхэд л 100-150 төгрөгөөр нэмэгдээд 10 гаруй хонож буй. Иймд иргэдийн санал гомдлын дагуу шалгалт хийн дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулаад байна. Тэд шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтөнд нөлөөлсөн хүчин зүйлс, бодит тоо хэмжээгээр өөрчлөлт орсон эсэх талаарх нөхцөл байдлыг судалж, хяналт, шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.
Шатахууны үнийг нэмэхдээ аймгийн төрийн төв байгууллага болон шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай харилцан зөвшилцөөгүй байна. Зарим ШТС-ын тухайд ямар нэгэн төв байгууллагын тоот тушаал ирээгүй байхад зохиомолоор хөөрөгдсөн байх магадлалтай гэдгийг ч хэлж байв.
Шатахууны үнийг тогтвортой барихын тулд үе үеийн засгийн газар импортлогч аж ахуй нэгжүүдэд уян хатан бодлого барьж, буулт хийсээр ирсэн байдаг. Алслагдсан аймгууд шатахууны үнийн өсөлтөөс хамааралтай бараа бүтээгдэхүүний үнийн дарамттай байнга тулгарч тэр хирэээр иргэдийн худалдан авах чадвар муудаж байгааг хэлж байна.


















