Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шатахууны үнэ буурах төлөвгүй байна

“Магнай трейд”, “Жаст Ойл” компаниуд шатахууныхаа үнийг 40-50 төгрөгөөр нэмэгдүүлээд байгаа. Энэ нь өнгөрсөн онд Засгийн газрын шийдвэрийн дагуу

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатахууны  үнэ буурах төлөвгүй байна
Шатахууны үнэ буурах төлөвгүй байна. Зураг: МҮОНРТ

“Магнай трейд”, “Жаст Ойл” компаниуд шатахууныхаа үнийг 40-50 төгрөгөөр нэмэгдүүлээд байгаа. Энэ нь өнгөрсөн онд Засгийн газрын шийдвэрийн дагуу Монголбанкнаас хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилт дуусч байгаатай холбоотой юм.

Уг хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогчид 120 тэрбумын хөнгөлөлттэй зээлд хамрагдсаны зэрэгцээ ам.долларыг 1397 төгрөгийн ханштайгаар худалдан авах форвард хэлцлийг хийж байсан.

Тиймээс он гарсаар шатахууны үнийг Засгийн газрын зүгээс барих боломжгүйд хүрсэн бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг үнийн өсөлтийг судална гэсэн мэдээлэл өгсөн.

Харин ШӨХТГ-ын дарга О.Магнай “ шатахууны нэмэгдлийн талаар манайд мэдээлэл өгөөгүй. Бид Газрын тосны газартай уулзалт хийнэ” гэсэн тайлбарыг хийсэн байгаа.

Ямартай ч холбогдох албаныхны зүгээс тодорхой шийдэлд хүрч, шатахуун импортлогчидтой ойлголцох хүртэл шатахууны үнэ буух төлөвгүй байна.

Түлхүүр үг:Шатахууны үнэ буурах төлөвгүй байна
Хуваалцах