Шатахууны үнэ буурвал тасалбарын үнээ бууруулах боломжтой гэжээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь онгоцны шатахууны зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хяналт шалгалтынхаа "МИАТ" ХК, "Аэромонголиа" ХХК, "Тэнгэрийн улаач" ХХК, "Томас эйр" ХХК, "Геосан" ХХК, "Блю Скай" ХХК-иудын захирлуудтай уулзалт хийжээ.
Мэдээллийн алба

Уулзалтын үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан агаарын тээврийн компаниудын төлөөллүүдэд хандан “Манай байгууллагаас онгоцны шатахууны зах зээлд хяналт шалгалт хийж байгаа. Энэ хугацаанд шатахуун нийлүүлэгч компаниуд үнээ бууруулж эхэлсэн байгааг та бүхэн мэдэж байгаа. Цаашдаа ч бууруулах боломжтой гэдгээ бидэнд илэрхийлсэн. Бид үндэсний авиа компаниудаа аль болох дэмжих, зах зээлийн тааламжтай нөхцөл бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Та бүхэн харин өөрийн хэрэглэгчид болох агаарын тээврийн зорчигч үйлчлүүлэгчдэдээ үнийн болон үйлчилгээний илүү таатай нөхцөлөөр үйлчлэх боломжийг бүрдүүлэн ажиллахыг хүсч байна” хэмээсэн байна.
Уулзалтад орсон авиа компаниудын удирдлагууд “Онгоцны шатахууны зах зээлд шударга өрсөлдөөн бий болгох, энэ зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд давуу байдлаа ашиглан авиа компаниудад хандаж байгааг зогсоож өгөхийг хүсч байна. Шатахууны зах зээлд илүү таатай нөхцөл үүсвэл бид ч бас зорчигч тээврийн үнээ бууруулах боломжтой” гэжээ.