Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шатахууны үнэ ирэх сард нэмэгдэхгүй

Өнөөдөр уул уурхайн яамнаас зарласан ээлжит хэвлэлийн бага хурал болж өнгөрлөө. Энэ үеэр ирэх сард шатахууны үнэ нэмэгдэх шаардлагагүй хэмээн мэдэгдсэн байна. Хэдийгээр Египт, Сирийн хямралаас үүдээд дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсч, ОХУ ирэх сарын 1-нээс бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлэхээ мэдэг

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатахууны үнэ ирэх сард нэмэгдэхгүй
Шатахууны үнэ ирэх сард нэмэгдэхгүй. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр уул уурхайн яамнаас зарласан ээлжит хэвлэлийн бага хурал болж өнгөрлөө. Энэ үеэр ирэх сард шатахууны үнэ нэмэгдэх шаардлагагүй хэмээн мэдэгдсэн байна. Хэдийгээр Египт, Сирийн хямралаас үүдээд дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсч, ОХУ ирэх сарын 1-нээс бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлэхээ мэдэгдээд байгаа. Иймээс “Роснефт” компани манай улстай байгуулсан гэрээнийхээ дагуу хилийн үнээ 35-36 ам.доллараар нэмэх ч манай улс татварыг зохицуулалт хийх тул энэ нь манайд нөлөөлөхгүй юм байна.

.Манай улсын нийт нөөц энэ сарын 23-ны байдлаар 42 хоногийн буюу 100 мянган тонн орчим байгаа аж. Үүнд А-80 автобензин 41, АИ-92 автобензин 58, Дизел түлш 31, ТС-1 38 хоногийн нөөцтэй байгаа юм байна.

.Харин дотоодын газрын тос боловсруулах үйлдвэр 2016 оны эхний хагас жилд ашиглалтад орохоор бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Түлхүүр үг:шатахуун
Хуваалцах