Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шатахууныг бүрэн орлох сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг бий болгоно

Олон улсын эрчим хүчний агентлагаас шатахууныг бүрэн орлох сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг бий болгохоор зорин ажиллаж байгаа талаараа мэдээллээ. Тус агентлагаас гаргасан судалгаагаар бол ирэх таван жилд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 40 хувиар өснө гэж тооцвол 2018 он гэхэд дэлхийн хүн амын тал

ГА
Галаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатахууныг бүрэн орлох сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг бий болгоно
Шатахууныг бүрэн орлох сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг бий болгоно. Зураг: МҮОНРТ

Олон улсын эрчим хүчний агентлагаас шатахууныг бүрэн орлох сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг бий болгохоор зорин ажиллаж байгаа талаараа мэдээллээ. Тус агентлагаас гаргасан судалгаагаар бол ирэх таван жилд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 40 хувиар өснө гэж тооцвол 2018 он гэхэд дэлхийн хүн амын тал хувь нь сэргээгдэх эрчим хүчний аль нэг төрлийг ашиглах боломжтой болох бөгөөд ус, салхи, нарны эрчим хүч нь бусад эх үүсвэрээс илүү хурдтай хөгжинө гэж үзсэн байна.

Мөн усны бус эрчим хүчний хэрэглээ 2018 он гэхэд найман хувьд хүрч 2011 оныхоос хоёр дахин нэмэгдэхээр байгаа юм. Яг энэ тооцоогоор хөгжлийнхөө чиг хандлагыг зөв тодорхойлж чадвал одоо хэрэглэж буй түлшний хэрэглээ эрс буурна хэмээн тус агентлагаас мэдэгдсэн байна.

Хуваалцах