Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болов

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг УИХ-аас зохион байгуулаад тав дахь жилтэйгээ золгож байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болов
Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг УИХ-аас зохион байгуулаад тав дахь жилтэйгээ золгож байна.Дархан-Уул аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2016 оны 12 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Биеийн тамир спортын газар, Шатарын холбоо хамтран амжилттай зохион байгууллаа. Нийт 12 тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэй 2, эрэгтэй 10 тамирчин оролцсон байна. Тодруулбал: Дархан сумаас 4 тамирчин, Шарын гол сумаас 4 тамирчин, Хонгор сумаас 2 тамирчин, Орхон сумаас 2 тамирчин тус тус ирж оролцлоо. Тэмцээний дүн гарахад Дархан-Уул аймгийн тамирчин Б.Наранбаяр Эрэгтэйчүүдийн төрөлд түрүүлж, Дархан-Уул аймгийн тамирчин Б.Бямбадаваа 2 дугаар байранд шалгарчээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Дархан-Уул аймгийн тамирчин Т.Мандах түрүүллээ. Тэмцээнийг зохион байгуулахад аймгийн ИТХ-ын Төлөөлөгч З.Бадрал, К.Энхчулуун, Б.Хадбаатар нар нийт 200.000 төгрөгийн шагналын санг бүрдүүлж өгсөн байна.Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар

Хуваалцах