Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн болно

Жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд Монгол Улсад шинэ, ардчилсан Үндсэн хууль баталсны ойг тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү ойн арга хэмжээг угтаж УИХ-ын даргын ивээл дор орон даяар нээлттэй зохион байгуулдаг шатар сонирхогчдын аймаг, нийслэлийн аварга шалгаруулах уламжлалт тэмцээн болно.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн болно
Шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд Монгол Улсад шинэ, ардчилсан Үндсэн хууль баталсны ойг тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү ойн арга хэмжээг угтаж УИХ-ын даргын ивээл дор орон даяар нээлттэй зохион байгуулдаг шатар сонирхогчдын аймаг, нийслэлийн аварга шалгаруулах уламжлалт тэмцээн болно. 11 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд орон даяар нээлттэй зохион байгуулах энэхүү тэмцээнд түрүүлсэн тамирчин ирэх оны нэгдүгээр сарын 12,13-нд болох Монголын шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрх авна. Шатрын спортыг ард иргэдэд түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үүднээс тус тэмцээнийг УИХ-ын Тамгын газраас ивээн тэтгэж жил бүр зохион байгуулж байна.

Хуваалцах