Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шатарчид олон улсын тойргийн багийн тэмцээнд оролцоно

Азийн шилдэг 10 баг тойргийн системээр өрсөлдөх онлайн тэмцээн энэ сарын 14-16 хооронд болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатарчид олон улсын тойргийн багийн тэмцээнд оролцоно
Шатарчид олон улсын тойргийн багийн тэмцээнд оролцоно. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Чиндао хотын спортын хороо болон Хятадын шатрын холбооноос хамтран зохион байгуулж буй Азийн шилдэг 10 баг тойргийн системээр өрсөлдөх онлайн тэмцээн энэ сарын 14-16 хооронд болно. Монголын шатрын холбоо тус тэмцээнд оролцох урилга хүлээн авсан бөгөөд шилдэг гурван шатарчнаар багаа бүрдүүлж, эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.

Тодруулбал, дээрх тэмцээнд олон улсын чансааны дарааллаар I ширээнд Их мастер Г.Мөнхгал /2502/, II ширээнд Их мастер Д.Батсүрэн /2501/, III ширээнд олон улсын мастер Ү.Агьбилэг /2440/ нарын шилдэг шатарчин болон багийн ахлагчаар МШХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга А.Энхтуул оролцох юм байна.

Хуваалцах