Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шатарчин К.Жаннур Европын олон улсын тэмцээнд түрүүллээ

Монголын шатарчны хувьд өөрөөсөө чансаа өндөр Казахстан улсын Их мастерыг хожиж, бахдам амжилт гаргалаа

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатарчин К.Жаннур Европын олон улсын тэмцээнд түрүүллээ
Шатарчин К.Жаннур Европын олон улсын тэмцээнд түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн шатарчин, Монгол Улсын сонирхогчдын дэд аварга Көпжасарын Жаннур 1959 онд үүсгэн байгуулагдсан Францын алдарт “Europe Echecs” клубээс зохион байгуулсан олон улсын нээлттэй түргэн тоглолтын онлайн тэмцээнд амжилттай оролцож, 1600 хүртэлх олон улсын чансаатай шатарчдаас тэргүүн байр эзэлжээ.

Мөн уг амжилтаараа бүтэн жил Европын шатрын сургалтын платформыг үнэгүй хэрэглэх эрхээр шагнагдсан байна.

Тус тэмцээнд 109 шатарчин оролцсоноос дэлхийн шилдэг их мастерууд жагсаалтыг тэргүүлжээ. Монголын шатарчны хувьд өөрөөсөө чансаа өндөр Казахстан улсын Их мастерыг хожиж, бахдам амжилт гаргалаа.

Хуваалцах