Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шатрын Азийн АШТ үргэлжилж байна

2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний нийт шагналын сан 100 мянган ам.доллар бөгөөд түрүүлсэн шатарчин 15000 ам.доллар халаасална.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатрын Азийн АШТ үргэлжилж байна
Шатрын Азийн АШТ үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

1998 оноос эхлэлтэй шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Монгол Улсад албан ёсоор эхэлсэн.

Нээлттэй ангиллын 21, эмэгтэйчүүдийн 37 дахь удаагийн тэмцээнд 28 орны 250 орчим шатарчин 10 хоногийн турш өрсөлдөнө.

Улаанбаатар хотын “Баянгол” зочид буудлын их танхимд үргэлжилж байгаа тус тэмцээнд их мастер 34, эмэгтэй их мастер 12, олон улсын мастер 51, эмэгтэй олон улсын мастер 20, ФИДЕ мастер эр, эм нийт 49, дэд мастер 18 оролцохоор мэдүүлэг өгчээ.

2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний нийт шагналын сан 100 мянган ам.доллар бөгөөд түрүүлсэн шатарчин 15000 ам.доллар халаасална.

Түүнчлэн нээлттэй ангилалд эхний дөрвөн байрт шалгарсан шатарчин Дэлхийн цомд өрсөлдөх эрх авах юм.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд зөвхөн түрүүлсэн тамирчин Дэлхийн цомын эрхийг халаасална.

21 дэх удаагийн тэмцээний бүх өргийг ухаалаг шатрын хөлөг (DGT board) ашиглан цахимаар, дэлхий даяар шууд видео болон дата хэлбэрээр дамжуулж байна.

Тэмцээнийг албан ёсны Asian Individual Chess Championship 2026 цахим хуудас болон youtube, Chess.com, Lichess платформоор олон улсын тайлбарлагчдын тайлбартай шууд хүлээн авч үзэх боломжтой гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Хуваалцах