Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-нд Монголын 10 тамирчин өрсөлдөнө

АНУ-ын Нью-Йорк хотод шатрын блиц, рапид төрлийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 25-наас 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-нд Монголын 10 тамирчин өрсөлдөнө
Шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-нд Монголын 10 тамирчин өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Нью-Йорк хотод шатрын блиц, рапид төрлийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 25-наас 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд болно.

Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Төрмөнхийн удирдлага эмэгтэйчүүдийн ангилалд IM, WGM, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, WGM Т.Мөнхзул, WGM Ү.Үүрийнтуяа, WIM Д.Мөнхзул, WCM Б.Мөнгөнзул, WCM Х.Баясгалан нар өрсөлдөнө.

Харин эрэгтэйчүүдийн ангилалд GM Б.Батсүрэн, GM С.Билгүүн, IM Д.Ган-Эрдэнэ, IM Г.Амартүвшин нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.Монголын шатарчдаас тус тэмцээнээс хамгийн өндөр амжилтыг өнгөрсөн онд WIM Т.Мөнхзул үзүүлсэн бөгөөд тэрбээр блиц төрөлд дөрөвдүгээр байрт шалгарсан юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Хуваалцах