Шатрын онлайн ганцаарчилсан нээлттэй тэмцээний дүн гарлаа
онлайн ганцаарчилсан нээлттэй тэмцээн өнгөрсөн сарын 13-29-нд амжилттай явагдаж дүнгээ гаргалаа
Т.
Т.Болор-Эрдэнэ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Монголын шатрын холбооны онлайн ганцаарчилсан нээлттэй тэмцээн өнгөрсөн сарын 13-29-нд амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Дээрх тэмцээний хүрээнд зохион байгуулагдсан долоон хэсэг тэмцээнд нийт 204 шатарчин оролцсон.
Ийн эрэгтэйчүүдээс ОУМ С.Ган-Эрдэнэ тэргүүлж, ОУМ Д.Батсүрэн, ИМ Б.Гүндаваа нар удаалсан байна. Харин эмэгтэй төрөлд ОУМ Т.Мөнхзул түрүүлж, ДШХДМ Д.Мөнхзул, ДШХДМ Т.Номиндалай нар хоёр, гуравдугаар байрт оржээ.
Хуваалцах


















