Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шатрын тэмцээн болно

Өөрөөр хэлбэл, ирэх ням гарагт 11:00 цагаас http: //lichess.org цахим платформ дээр Монголын шатрын холбооны /А, Б/ ангилалаар явагдана.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатрын тэмцээн болно
Шатрын тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэн хөгжсөний 100, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан шатрын тэмцээн энэ сарын 21-нд болно.

Шинжлэх ухааны доктор, профессор Монгол Улсын төрийн соёрхолт, эрдэмтэн Р.Энхбатын санаачилгаар зохион байгуулж буй тус тэмцээн нь онлайн блиц хэлбэрээр болох юм.

Өөрөөр хэлбэл, ирэх ням гарагт 11:00 цагаас http: //lichess.org цахим платформ дээр Монголын шатрын холбооны /А, Б/ ангилалаар явагдана.

Оюун ухааны спорт шатрыг олон нийтэд сурталчлах, шатарчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тус тэмцээнийг ШУА-ийн математик, тоон технологийн хүрээлэн, Монголын шатрын холбоо, “Шаг дуг цод” шатрын клубээс хамтран зохион байгуулах нь ээ.

Иймд тэмцээнд оролцохыг хүссэн шатарчдыг удирдамжид заасан зааврын дагуу бүртгэлээ хийлгэх боломжтой аж.

Хуваалцах