Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шатрын Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулна

эхний хоёр байрыг эзэлсэн шатарчин "Монголын үндэсний шигшээ багийн тамирчин"-д нэр дэвших эрх авах бөгөөд мөн ирэх 9 дүгээр сард зохиогдох "Азийн танхимын спортын наадам"-д эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатрын Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулна
Шатрын Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулна. Зураг: МҮОНРТ

Шатрын "Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн" өчигдөр эхэлжээ.

Монголын шатрын холбоо, шигшээ багийн алба хамтран зохион байгуулж буй энэхүү хариуцлагатай тэмцээнд эрэгтэй ангилалд 9, эмэгтэй ангилалд шилдэг 10 шатарчин оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөж байна. Тухайлбал,

Эрэгтэй ангилалд:

  1. Ц. Батчулуун ИМ

  2. Г. Мөнхгал ИМ

  3. Д. Батсүрэн ИМ

  4. У. Насанжаргал ИМ

  5. С. Билгүүн ИМ

  6. Ү. Агьбилэг ОУМ

  7. С. Ган-Эрдэнэ ОУМ

  8. Н. Баттулга ОУМ

  9. Э. Энхнар ДШХМ

Эмэгтэй ангилалд:

  1. Б. Мөнгөнтуул ЭИМ

  2. Т. Мөнхзул ЭОУМ

  3. Ү. Үүрийнтуяа ЭИМ

  4. А. Энхтуул ЭИМ

  5. Б.Баярмаа ЭОУМ

  6. Э. Хулан ДШХМ

  7. Т. Номиндалай ДШХДМ

  8. Б. Ану ЭДШХМ

  9. Н. Наран-Эрдэнэ ЭДШХМ

  10. М.Мандухай ЭДШХДМ нар оролцож байгаа юм.

Тус тэмцээн энэ сарын 14-18-нд үргэлжилнэ. Тэмцээний ангилал бүрт эхний хоёр байрыг эзэлсэн шатарчин "Монголын үндэсний шигшээ багийн тамирчин"-д нэр дэвших эрх авах бөгөөд мөн ирэх 9 дүгээр сард зохиогдох "Азийн танхимын спортын наадам"-д эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн болно.

Хуваалцах