Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шатсан нурангиас 40 мянган ам.доллар олдлоо

“Нарантуул” ОУХТ-ийн хүнсний битүү захад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулсан, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, Замын цагдаагийн газрын дарга, дүүргийн цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын га

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатсан нурангиас 40 мянган ам.доллар олдлоо
Шатсан нурангиас 40 мянган ам.доллар олдлоо. Зураг: МҮОНРТ

“Нарантуул” ОУХТ-ийн хүнсний битүү захад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулсан, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, Замын цагдаагийн газрын дарга, дүүргийн цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тасралтгүй өндөржүүлсэн байдалтайгаар 72 цагийн турш ажиллаж байна.

Галын улмаас хохирсон иргэдийг зохион байгуулалттайгаар хэргийн газарт оруулж, шатсан эд зүйлийг таниулж, хэргийн газрын үзлэг, мөрдөн байцаалтын ажиллагаа хийх зэргээр нийтдээ цагдаагийн 585 алба хаагчид 72 цагийн турш амралтгүй ажиллаж буйг албаны хүн дуулгалаа.

Өнөөдрийн байдлаар цагдаа нар шатсан нэгдүгээр давхрын нурангиас 40 мянган ам.доллар /шатсан байдалтайгаар/, зургаа орчим сая төгрөг бэлнээр олоод байгаа ажээ.

Шатсан эд зүйлсийг таниулах болон хохирлын нийт хэмжээг тогтоох шалгалтын ажил үргэлжилж байна. Мөн гал чухам юунаас болж гарсныг тогтоохоор шинжээчдийн баг ажиллаж байгаа аж.

Түлхүүр үг:Нарантуул худалдааны төв
Хуваалцах