“Shazam - 2” кино 2022 онд нээлтээ хийнэ
Эл кинонд дунд сургуулийн сурагч хүү ид шидийн тусламжтай супер хүчтэй болж, дэлхийг хорон санаатнуудаас хамгаалдаг билээ.
Мэдээллийн алба

“Warner Bros-DC comics”-ийн шинэ бүтээл “Shazam” уран сайхны кино өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийсэн. “Warner Bros” “Shazam” киног өнгөрсөн онд ашиг орлогоороо тэргүүлсэн “Aquaman” “ах”-ынхаа амжилтын буухиаг үргэлжлүүлнэ хэмээн өндөр найдлага тавьж байсан. Энэ хүлээлт биеллээ олж, тус бүтээл нээлтээ хийсэн гурав хоногтоо дэлхий даяар 158 сая ам.долларын орлого олж, бокс оффисыг тэргүүлж эхэлсэн байдаг.
Тэгвэл “Warner Bros” кино компани тус бүтээлийн хоёрдугаар ангийн нээлтийн товыг зарласан бөгөөд 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс үзэгчдэд хүрнэ. Эл кинонд дунд сургуулийн сурагч хүү ид шидийн тусламжтай супер хүчтэй болж, дэлхийг хорон санаатнуудаас хамгаалдаг билээ.
Сонирхуулахад, “Warner Bros” кино компанийн өөр нэг супер баатар болох “The Flash” анхны бүрэн хэмжээний кино 2022 оны долоодугаар сарын 1-нд нээлтээ хийхээр болсон.


















