“Shazam” “ах”, “эгч”-ийнхээ амжилтыг эвдэв
нээлтээ хийсэн гурав хоногтоо дэлхий даяар 158 сая ам.долларын орлого олж, бокс оффисыг тэргүүлж эхэллээ.
Мэдээллийн алба

“Warner Bros-DC comics”-ийн шинэ бүтээл “Shazam” уран сайхны кино энэ сарын 5-нд нээлтээ хийсэн. “Warner Bros” кино компанийнхан “Shazam” киног өнгөрсөн онд ашиг орлогоороо тэргүүлсэн “Aquaman” “ах”-ынхаа амжилтын буухиаг үргэлжлүүлнэ хэмээн өндөр найдлага тавьж байсан. Энэ хүлээлт биеллээ олж, тус бүтээл нээлтээ хийсэн гурав хоногтоо дэлхий даяар 158 сая ам.долларын орлого олж, бокс оффисыг тэргүүлж эхэллээ.
Сонирхуулахад, “Warner Bros” кино компанийн “Aquaman” бүтээл нээлтээ хийсэн эхний гурав хоногтоо 72.5 сая ам.доллар олсон бол “Wonder woman” 103 сая ам.долларын ашиг орлого олсон байдаг.



















