Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шээсний дэлгэрэнгүй шинжилгээг нэг ч өрхийн эмнэлэг авч эхлээгүй байна

Хүний хамгийн чухал эд, эсийн өвчлөлийг тогтоодог шээсний дэлгэрэнгүй шинжилгээг Дүүргийн нэгдсэн эмнэлэг болон хоёрдугаар шатлалын эмнэлэгт л авдаг байсан.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шээсний дэлгэрэнгүй шинжилгээг нэг ч өрхийн эмнэлэг авч эхлээгүй байна
Шээсний дэлгэрэнгүй шинжилгээг нэг ч өрхийн эмнэлэг авч эхлээгүй байна. Зураг: МҮОНРТ

Хүний хамгийн чухал эд, эсийн өвчлөлийг тогтоодог шээсний дэлгэрэнгүй шинжилгээг Дүүргийн нэгдсэн эмнэлэг болон хоёрдугаар шатлалын эмнэлэгт л авдаг байсан. Харин өнгөрсөн сард өрхийн эмнэлгүүдэд энэ төрлийн шинжилгээг хийх боломжтой болсон юм. Гэвч өнөөдрийг хүртэл зарим иргэн үйлчилгээг авч чадахгүй байна. Учир нь өрхийн эмнэлгүүд энэ сарын 1-нээс иргэдийн шинжилгээг авч эхлэх байсан ч өнөөдрийг хүртэл нэг ч эмнэлэг энэ төхөөрөмжийг ашиглаагүй байна.

Уг нь нийслэлийн 142 өрхийн эмнэлэгт хүлээлгэн өгөх шээсний шинжилгээний хурдавчилсан оношлуурыг БНСУ-ын “Руйсанса” компанийн буцалтгүй тусламжаар нийлүүлсэн билээ.

Энэхүү төхөөрөмж өдөрт 50 орчим хүнийг оношилж, 10 гаруй үзүүлэлтээр шинжилгээний хариуг гаргах хүчин чадалтай. Гэвч эмч, сувилагч нар тусгай лаборитори байхгүйгээс шинжилгээ авах боломжгүйд хүрчээ. Одоо оношлуурын тестийг нийлүүлэх шаардлагатай байгаа юм.

Хуваалцах