Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

ШЕЗ-тэй хамтран алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа

“Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар цагдаагийн алба хаагчдад зориулсан сургалт энэ сарын 26, 27-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШЕЗ-тэй хамтран алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа
ШЕЗ-тэй хамтран алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагаас алба хаагчдын мэдлэг, ур чадварыг мэргэшүүлэх тал дээр онцгой анхаарч сургалтуудыг үе шаттай зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаа “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар цагдаагийн алба хаагчдад зориулсан сургалт энэ сарын 26, 27-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ үнэнчээр биелүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх санаачилга гарган ажиллаж байгаа цагдаагийн хоёр алба хаагчийг "Хүндэт тэмдэг"-ээр, зургаан алба хаагчийг "Өргөмжлөл"-өөр, нийт 8 алба хаагчийг шагнаж, урамшууллаа.

Хуваалцах