ШЕЗ Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-тай идэвхтэй хамтран ажиллана
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Бүгд Найрамдах Турк Улсын Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг(ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч ноён Эмрах Устаөмэртэй өчигдөр уулзав.
Мэдээллийн алба

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Бүгд Найрамдах Турк Улсын Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг(ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч ноён Эмрах Устаөмэртэй өчигдөр уулзав.
Уулзалтын эхэнд талууд хоёр улсын шүүхийн байгууллагууд хоорондын уламжлалт харилцаа сэргэн хөгжиж, ажил хэрэгч уулзалт, яриа хэлэлцээ идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Уг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ТИКА олон улсын байгууллагын оролцоо, санал санаачилга чухал болохыг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч хоёр байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.
Тус хамтын ажиллагааны хүрээнд 2021 оноос Монгол Улсын шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй, олон улсын стандартад хүргэх чиглэлээр шүүхийн барилга байгууламжийг сайжруулах, засварлах, тоног төхөөрөмжийн шинэчлэл зэргийг шат дараалалтай хийж хэрэгжүүлэх, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаар ярилцсан байна.


















