Ши Жиньпин: 1971 онд НҮБ-д суудлаа сэргээсэн нь БНХАУ-д чухал үйл явдал болсон
Одоогоос 50 жилийн өмнө БНХАУ НҮБ-д суудлаа сэргээсэн үйл явдлыг тэмдэглэн, тус улсын дарга Ши Жиньпин үг хэллээ. Тус улс 1971 онд НҮБ-д суудлаа сэргээснээс хойш олон улсын үйл хэрэгт илүү анхаарал хандуулах ажиллаж байгаагаа онцлон тэмдэглэсэн юм.
Мэдээллийн алба

БНХАУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орны нэг. Өнгөрсөн хугацаанд тус улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд 50 мянга гаруй албан хаагчаа илгээжээ. Мөн НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагааны санхүүжилтэд дэмжлэг үзүүлдэг чухал орон болсон байна. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хүн төрөлхтний төлөөх хамтын ирээдүйн нийгэмлэгийг байгуулах нь дэлхийн өнөөгийн сорилтуудыг хамтдаа шийдвэрлэх, алсын хараа” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал хүн төрөлхтнийг, халдварт өвчинтэй тэмцэх үйлст татан оруулсан. Энэхүү хүнд хэцүү цаг үед хүмүүс бие биендээ туслах, зорилгоор “Хүн төрөлхтний төлөөх хамтын ирээдүйн нийгэмлэг”-ийг байгуулах эхлэлийг тавьсан байна. Энэ онд БНХАУ ядуурлын эсрэг тэмцэлдээ бүрэн ялалт байгуулснаа зарласан бөгөөд, цаашид чинээлэг нийгмийг байгуулах зорилтоо хэрэгжүүлж, орчин үеийн социалист улсыг байгуулах шинэ аянд гарснаа мэдэгдсэн.