Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ши Жиньпин: Халдварт өвчин түр зуурынх

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр шинэ төрлийн коронавирусний халдварыг хянан сэргийлж буй Бээжин дэх ажлын явц байдалтай танилцсан

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ши Жиньпин: Халдварт өвчин түр зуурынх
Ши Жиньпин: Халдварт өвчин түр зуурынх. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр шинэ төрлийн коронавирусний халдварыг хянан сэргийлж буй Бээжин дэх ажлын явц байдалтай танилцсан талаар CCTV мэдээллээ. Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Халдварт өвчний эдийн засагт үзүүлж болох нөлөөг тооцож эрсдлээс сэргийлэх хэрэгтэй. Энэ оны эдийн засаг нийгмийн хөгжлийн олон талт зорилтыг биелүүлэхийн төлөө чармайн хөдөлмөрлөх нь чухал. Оршин суугчдын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгаж, цахим худалдан авалтыг өргөжүүлж, эрүүл мэнддээ зарцуулах хэрэглээний боломжийг хангах болно. Халдварт өвчний улмаас их хэмжээний хохирол хүлээсэн аж ахуйн нэгжийг хөрөнгө санхүү, ажиллах хүчнээр дэмжин, хүнд байдлаас гарахад нь тусална. Ард иргэдийн амьдралтай холбоотой асуудлуудыг баталгаажуулан сайжруулж, ялангуяа ажил олголтод анхаарал хандуулахын зэрэгцээ ажлаас хоморголон халах үзэгдлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Хятад цаашид эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалах болно. Халдварт өвчний нөлөөлөл түр зуурынх” гэжээ.

Хуваалцах