Ши Жиньпин ногоон эрчим хүч рүү шилжих амлалтаа илүү эрчимжүүлэхээ мэдэгдэв
БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн чуулганд оролцож үг хэллээ. Тэрбээр уулзалтад оролцож байгаа орнуудын удирдагчдад хандан, ногоон эрчим хүч рүү шилжих үйл явцыг эрчимжүүлж, уялдаа холбоотой ажиллахыг уриалсан юм.
Мэдээллийн алба

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн чуулганд оролцож үг хэллээ. Тэрбээр уулзалтад оролцож байгаа орнуудын удирдагчдад хандан, ногоон эрчим хүч рүү шилжих үйл явцыг эрчимжүүлж, уялдаа холбоотой ажиллахыг уриалсан юм.
БНХАУ-ын хувьд 2060 он гэхэд хүлэмжийн хий ялгаралуулалтаа тэглэх зорилт тавьсан. Харин АПЕК-ын орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр энэ амлалтаа хугацаанаас нь өмнө хэрэгжүүлэхээр хичээн ажиллахаа амласан юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин АПЕК буюу Ази номхон далайн бүсийн орнуудын эдийн засгийн чуулганд цахимаар илтгэл тавьсан бөгөөд тэрбээр “Хүлэмжийн хий ялгаруулдаггүй ногоон эрчим хүч рүү шилжих явдал бол бүх нийтээрээ, уялдаа холбоотой хэрэгжүүлэх ёстой системчилсэн төсөл. Эко эдийн засаг руу огцом шилжих нэрийдлээр иргэдийн амьжиргааг үл тоомсорлох нь нийгмийн дэмжлэгийг алдана гэсэн үг. Тэгэхээр тогтвортой хөгжил гэж юу болох талаар үнэн зөв ойлголттой болох нь зүйтэй. Ард иргэдийн амьдралыг нэгдүгээрт тавьснаар, эдийн засгийн өсөлт эрчимжиж, эрчим хүчээ хэмнэж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах тэнцвэрт байдлыг хадгалж чадна. Эдийн засгийн хөгжлийн явцад аажмаар “ногоон шилжилт” хийснээр илүү их хөгжилд хүрнэ" гэж хэлэв.
Жил бүр зохион байгуулагддаг АПЕК-ын орнуудын эдийн засгийн чуулган энэ жил энэ пүрэв, баасан гарагт Шинэ Зеландын Окланд хотноо цахим болон биечлэн уулзах хэлбэрээр зохион байгуулагдаж байна.


















