Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ши Жиньпин: Умард Солонгосын талтай “Том төлөвлөгөө” хэрэгжүүлэхэд бэлэн

Хятадын дарга Ши Жиньпин Умард Солонгосын талтай хамтран “Том төлөвлөгөө” хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ши Жиньпин: Умард Солонгосын талтай “Том төлөвлөгөө” хэрэгжүүлэхэд бэлэн
Ши Жиньпин: Умард Солонгосын талтай “Том төлөвлөгөө” хэрэгжүүлэхэд бэлэн. Зураг: МҮОНРТ

Хятадын дарга Ши Жиньпин Умард Солонгосын талтай хамтран “Том төлөвлөгөө” хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр бүс нутагт байнгын тогтвортой байдал бий болгохын тулд Умардтай “том төлөвлөгөө” хэрэгжүүлэх санаачилга гаргасан байна.

Мөн Хятадын "Синьхуа" агентлагийн мэдээлснээр тэрбээр Хятад, Умард Солонгосын харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхийг уриалсан байна. Түүний хийсэн гарын үсэг бүхий мэдэгдэл Умард Солонгосын Хөдөлмөрчний намын "Родон Синмун" сонины лхагва гарагийн дугаарт нийтлэгджээ.

“Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан БНАСАУ-ын Хөдөлмөрчний намын дарга, Төрийн хэргийн комиссын дарга Ким Жон Уны урилгаар бидний сайхан харилцаа нөхөрлөл болоод бидний харилцааны шинэ түүхийг бичих хүсэл эрмэлзэлтэйгээр би БНАСАУ-д төрийн айлчлал хийх гэж байнау гэж Ши Жиньпин мэдэгдэлдээ өгүүлжээ.

Хуваалцах