Ши Зиньпин авлигын эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэв
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Зиньпин Хятадын Коммунист намын Их хурлыг нээж хэлсэн үгэндээ өнгөрсөн таван жилд авлигын эсрэг явуулсан компанит ажлаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Зиньпин Хятадын Коммунист намын Их хурлыг нээж хэлсэн үгэндээ өнгөрсөн таван жилд авлигын эсрэг явуулсан компанит ажлаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Авлигын эсрэг бидний тэмцэл тодорхой хэмжээгээр тогтон бий болж, хөгжлийг бэхжүүлж байна” гэжээ.
Ши Зиньпиний явуулсан кампанит ажлын хүрээнд өнгөрсөн 5 жилийн хугацаанд авлигын асуудлыг нарийвчлан шалгаж, өндөр түвшний албан тушаал хашдаг сая орчим хүнд сахилгын арга хэмжээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байдаг.


















