Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шибуяа дүүргийн хамгийн өндөр барилгын нээлт болно

Токио хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй газруудын нэг бол Шибуяа дүүрэг юм. Тэгвэл энэ дүүргийн хамгийн өндөр барилгын нээлт ирэх долоо хоногийн баасан гарагт болох юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шибуяа дүүргийн хамгийн өндөр барилгын нээлт болно
Шибуяа дүүргийн хамгийн өндөр барилгын нээлт болно. Зураг: МҮОНРТ

Токио хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй газруудын нэг бол Шибуяа дүүрэг юм. Тэгвэл энэ дүүргийн хамгийн өндөр барилгын нээлт ирэх долоо хоногийн баасан гарагт болох юм байна.

Японы нийслэл Токио хотын тэнгэр баганадсан барилгуудын тоо нэгээр нэмэгдээд байна. Тус хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй газруудын нэг болох Шибүяа дүүрэгт Shibuya Scramble Square гэх шинэ барилга сүндэрлээд байна. 230 метрийн өндөртэй энэ барилга Токиогийн хөгжингүй бүсүүдийн нэг болох Шибүяагийн хамгийн өндөр барилга болоод байна. 47 давхар барилгын нээлт ирэх долоо хоногийн даваа гарагт болох юм. Энэ барилгын 16 давхар бүхэлдээ арилжааны талбайгаар ашиглагдах төдийгүй 200 гаруй томоохон дэлгүүр байрлах юм.

Харин бусад хэсгийг оффисын зорилгоор ашиглахаар төлөвлөсөн байна. Түрээслэгчдийн ихэнх нь технологийн компаниуд байх юм. Үүнээс гадна зочид барилгын оройд байрлах ажиглалтын тавцан дээр гарч, Шибүяа дүүргийн орчинг тольдон харж болох юм. Shibuya Scramble Square барилгад мөн газар хөдлөлтийн үеэр ашиглагдах хүнсний агуулах хийж өгчээ.

Хуваалцах