“Шидэт хайрцаг” Сүхбаатарын талбайд долоо хоног байршина
Уг номын сан хүүхдүүдийг номоор хангахаас гадна тэднийг хөгжүүлэх шатар, код бичих, хүүхдийн иогийн сургалт явагдаж байгаа аж.
Мэдээллийн алба

“Magic box” төслийн Б.Цолмон тэргүүтэй 15 залуу “Шидэт хайрцаг” нэртэй улаан өнгийн чингэлэг Сүхбаатарын талбайд түр байршаад байна.
Энэ нь зүгээр нэг чингэлэг биш “Magic box” явуулын номын сан юм.
Уг номын сан хүүхдүүдийг номоор хангахаас гадна тэднийг хөгжүүлэх шатар, код бичих, хүүхдийн иогийн сургалт явагдаж байгаа аж.
Мөн орон нутгийн хүүхэд багачуудад ч хүргэх юм байна.
Номын сангийн фондыг үндэсний өгөх өдрийн хүрээнд хандиваар бүрдүүлжээ. Уг явуулын номын сан Сүхбаатарын талбайд долоон хоног байрлах гэнэ.


















