Шигшээ багийн нөхөрсөг тоглолтууд дууслаа
Үндэсний шигшээ баг Турк Улс дахь бэлтгэлээ өнөөдрөөр дуусгаж, Тажикстан Улсын нийслэл Душанбе хотыг зорино.
Мэдээллийн алба

Турк Улсын Анталъя хотноо бэлтгэл хийж байгаа Үндэсний шигшээ баг ОХУ-ын гуравдугаар дивизионы “Тюмен” багтай өчигдөр сүүлийн нөхөрсөг тоглолтоо хийлээ. Энэ тоглолтын өмнө манай улсын тоглогчид Украин болон Туркийн багтай гурван тоглолт хийж ялагдал хүлээгээд байсан юм. Тэгвэл өчигдөр хойд хөршийн багтай эцсийн дүнд хуурай тэнцэв.
Үндэсний шигшээ баг Турк Улс дахь бэлтгэлээ өнөөдрөөр дуусгаж, Тажикстан Улсын нийслэл Душанбе хотыг зорино.
Харин 25-нд Тажикстан Улсын эсрэг хийх “Катар-2022” ДАШТ болон 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолт хүлээж байна.


















