Шийдлийн Засгийн газрын тогтвортой байдлын баталгаа У.Хүрэлсүх
Эдийн засгийн шинжээчдийн “Элгээрээ хэвтчихсэн” гэсэн оноштой улс орныг сэргээн засах ажиллагаанд Ч.Сайханбилэг, У.Хүрэлсүх нар та биднийг түүчээлэн орохоор болж байна. Улс төр, нийгмийн амьдралд 1.6 жил гэдэг алдарт Усайн Болтын
Мэдээллийн алба

Эдийн засгийн шинжээчдийн “Элгээрээ хэвтчихсэн” гэсэн оноштой улс орныг сэргээн засах ажиллагаанд Ч.Сайханбилэг, У.Хүрэлсүх нар та биднийг түүчээлэн орохоор болж байна. Улс төр, нийгмийн амьдралд 1.6 жил гэдэг алдарт Усайн Болтын хүчээ үздэг богино зайны уралдаан л гэсэн үг. Нөгөөтэйгүүр МАН, АН хэмээх улстөрийн голлох хүчнүүд энэхүү зайг үр бvтээлтэй туулж чадах бие болоод сэтгэхүйн чадвартай дараагийн үедээ итгэл өгч байгаа харагдана. АН-аас Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад дэвшүүлэнгүүт МАН-аас У.Хүрэлсүхээ дэмжээд эхлэв. Өөрөөр хэлбэл бэрс бэрсээ түлхэв гэдэг шиг.
Энэ хоёр улстөрчид адил төстэй үзүүлэлт, замналууд бий. Хоёулаа залуучуудын байгууллагыг толгойлж улстөрийн босгоор алхсан түүхтэй.Ч.Сайханбилэг Монголын Залуучуудын холбоогоор дамжсан бол У.Хүрэлсүх МАСЗХ-г үүсгэн байгуулсан. Залуучуудаар хүрээлүүлж, унаж уруудаж, устах аюулд ойрхон намаа сэргээх үйл хэргийн манлайд туг дарцаг шиг явсан юм билээ. 1990 оны ардчилсан хувьсгалд оролцоод зогсохгvй жагсаж явсан сонирхом түүх У.Хүрэлсүхэд бий. Хувь тавилан уу, хувьсгалын шуурганд өртсөн үү У.Хүрэлсvх ардчилсан хувьсгалд оролцсон зураг хөрөг үзээд ихэд гайхсан удаатай. Баруунаас үлээх ардчиллын салхийг өнөөгийн МАН-ын олон залуус дэмжиж явсан байдаг. Өдгөө Ардын намыг тодотгож буй Нийгмийн ардчиллын үзэл хөгжих суурийг залуус тэр үед л тавьж байжээ. Улс төрд орохын тулд намын удирдлагын цүнх барих, фракцийн гар хөл болох, зулгуйдах, эсвэл мөнгөө төлөх гэсэн хэдхэн зарчим үйлчилдэг.
Харин энэ хоёр залууд тийм үзүүлэлт байхгvй. У.Хүрэлсvхийн хувьд тэмцэгч чанар ихтэй, Н.Энхбаярыг хаан байхад “Та төр бариад байна уу, танай эхнэр төр бариад байна уу” гэж хэлээд хэрэгт орчих дөхөж байсан удаатай. Өнөө маргаашийн ялалт, албан тушаалаа бодвол намын нэр солих шиг хэрэггүй зүйл байгаагүй.
Харин У.Хүрэлсvх хуримтлуулсан нэр төрөөрөө дэнчин тавиад МАН гэдэг уугуул нэрээ сэргээсэн байдаг. Ийм зоригтой мэс ажилбар хийснээр намын биед наалсан бүхий л шимэгчдээс салж чадсан билээ.
2008 онд улстөрчдийн тухиралт, өдөөн хатгаас хэрээс хэтэрч улангассан залуус МАН-ын байрыг үнс нурам болгосон. Энэ үед У.Хүрэлсvх намынхаа байрыг барина гэдгээ хэлсэн.
Тэр хамгийн богино хугацаанд бүх ажлыг зохион байгуулж чадсан байдаг. Сvvлийн vед У.Хүрэлсvхийн талаар хэвлэл мэдээлэл тэр дундаа цахим орчинд сайн муу олон зүйл яригдаж байна. Хамгийн гол нь энэ залууд хариуцлага үүрэх, хүлээх чадварууд бий. Улстөр хийх цагтаа хийж, зогсох үедээ зогсож чадна гэсэн мессэж мэдээллийн их урсгалд голлож байх шиг.
Нэн амаргүй vед Ч.Сайханбилэгийн тулах, тvших цэг бол МАН хийгээд У.Хүрэлсvх юм. Тийм ч учраас Ч.Сайханбилэг хадамд гарлаа гэх жижиг улс төрийг тоолгүй МАН-д хамгийн түрүүнд хадаг барьсан биз. Ардчилсан нам түүхэндээ хоёр дахь удаагаа засгийн эрхийг барьсан ч нэр хvнд нь унасаар байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газар АН төр барьж чадах уу, эс чадах уу гэдэг ард түмний хүлээлтэнд хариулт өгнө.
Ийм vед Ч.Сайханбилэгт намынх нь түгжлүүдээс илvv МАН түшиг болно. МАН “за” гэсэн бол хэлснээсээ буцахгvй байх тулхтай улс төрийн хүчин. Хамгийн гол нь нийгэм, эдийн засгийн ийм эгзэгтэй цаг үед МАН улстөрийн ашиг хонжоо хайж хойш суух эрхгүй гэдгээ Бага хурлаараа шийдвэрлэж, Засгийн газарт хамтрах түүхэн шийдвэрийг гаргасан.
Засгийн газрын тогтвортой байдлын баталгаа бол У.Хүрэлсvх гэдгийг олон нийт ч ойлгож байгаа юм. Улстөрийн нэгэн үе халаагаа өгч У.Хүрэлсvх, Ч.Сайханбилэг нарын цаг эхэлж байна. Хатуу зөөлний хоршил, нийцэл гэж хэлж болох залуухан удирдагчид улс төрийн тавцанд тодрон гарч ирлээ. Хожмын түүхэнд хэрхэн үлдэхээ залуус өөрсдөө бичих билээ.



















