Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэв

Энэ үеэр тэрбээр Засаг даргын Тамгын газраас “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Эхийн Алдар” одонтой эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцсон юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэв
Шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэв. Зураг: МҮОНРТ

УИХ-ын намын чуулганы завсарласнаас хойш гишүүд иргэд, сонгогчидтойгоо уулзаж байгаа. Үүний дагуу УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өнөөдөр Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр тэрбээр Засаг даргын Тамгын газраас “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Эхийн Алдар” одонтой эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцсон юм.

Энэ үеэр тэрбээр хэлсэн үгэндээ Засгийн газар, УИХ эмэгтэйчүүд, эхчүүдийн эрүүл мэндийг хамгаалан тэднийг дэмжих бодлогоо өргөжүүлэн тэлж ажиллах ёстой гээд төрийн шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, одоо хүрсэн түвшингээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг хэлж байсан юм. Үүнээс гадна тэрбээр “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан нийт эхчүүд, эмэгтэйчүүдэд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүслээ.

Хуваалцах