Шийдвэр гүйцэтгэгчдийг чадавхжуулна
Санамж бичгийн хүрээнд Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг боловсронгуй болгох, чадавхийг бэхжүүлэх” төслөөс шийдвэр гүйцэтгэгчдийг чадавхжуулж, сургагч багшаар бэлтгэх сургалтад шат дараатай хамруулахаар ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх газартай хамтран ажиллах
Мэдээллийн алба

Европын сэргээн босголтын хөгжлийн банк, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг боловсронгуй болгох, чадавхийг бэхжүүлэх” төслөөс ШШГЕГ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг боловсронгуй болгох, чадавхийг бэхжүүлэх” төслөөс шийдвэр гүйцэтгэгчдийг чадавхжуулж, сургагч багшаар бэлтгэх сургалтад шат дараатай хамруулахаар ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх газартай хамтран ажиллахаар боллоо.
Түүнчлэн энэ үеэр хоёр тал үр дүнтэй хамтран ажиллахаа харилцан илэрхийлсэн бөгөөд уг төслийн менежер Ноён Карлос Эскудеро “Бидний хамтын ажиллагааны үр дүнд шүүх эрх мэдэл, хууль зүйн салбарын үйл ажиллагаанд итгэх олон нийтийн итгэл нэмэгдэн, батжих болно гэдэгт итгэлтэй байгааг онцолсон юм.
Төсөл энэ есдүгээр сараас эхлэн хэрэгжих бөгөөд эхний ээлжинд 12 шийдвэр гүйцэтгэгчийг хамруулахаар болсон байна.


















