Шийдвэр гүйцэтгэгчийг буудан хөнөөжээ
ШШГЕГ-ын харьяа Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Ваанчигийн Сүхбат албан үүргээ гүйцэтгэж яваад 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бусдын гарт харамсалтайгаар амь насаа алджээ.
Мэдээллийн алба

ШШГЕГ-ын харьяа Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Ваанчигийн Сүхбат албан үүргээ гүйцэтгэж яваад 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бусдын гарт харамсалтайгаар амь насаа алджээ.
Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 530 тоот иргэний шийдвэр, 320 дугаартай гүйцэтгэх хуудсаар Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 5 дугаар багийн иргэн Батдорж овогтой Эрдэнэсүхээс хүүхдийн тэтгэлэг болон 88 толгой малыг Дорж овогтой Отгонзаяад олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаар тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Ц.Аваасүрэн шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбатын хамтаар 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун урт хотоос 80 километрийн зайд байрлах Мөнххаан сумын нутаг Тэрэм гэх газарт оршин суугч төлбөр төлөгч Б.Эрдэнэсүхийн гэр рүү нь очиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.
Энэ үед Б.Эрдэнэсүх нь шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбатыг буудаж амь насыг нь хохироогоод тухайн үед хамт явсан төлбөр авагч талын таван хүн дээр очин иргэн н.Батсайханыг газар дээр нь буудан амь насыг нь хохироож, иргэн Батсүхийн мөрөн тус газарт нь буудан шархдуулаад морь унан хэргийн газраас оргон зугатсан байна. Мөн хамт явсан гэх таван хүний гурван иргэн нь одоо хаана байгаа нь тодорхойгүй байна.Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын хамтарсан эрлийн баг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байна.
Энэхүү мэдээллийг нийгэмд сэрэмжлүүлэх зорилгоор мэдээлсэн болно.


















