Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар 20 өргөдөл хүлээн авчээ
Шинээр шүүхээс гүйцэтгэх хуудас 93 ширхэг, ХӨТЯлын гүйцэтгэх хуудас 19 ширхэг, ШГГ-аас нэг, гүйцэтгэх хуудас, түдгэлзүүлсэн захирамж нэг, хөрөнгө хамгаалах захирамж есөн ширхэг тус тус хүлээн авсан байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд өнгөрсөн долоо хоногт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар 20 өргөдөл, гомдол ирсэн байна. Үүнээс гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан төлбөр төлөгчийн найман хүсэлт, хоёр гомдол, гүйцэтгэх ажиллагаа удаашралтай байгаа талаарх төлбөр авагчийн долоон хүсэлт, гурван гомдол ирснээс 18-ыг нь шийдвэрлэжээ.
Мөн шинээр шүүхээс гүйцэтгэх хуудас 93 ширхэг, ХӨТЯлын гүйцэтгэх хуудас 19 ширхэг, ШГГ-аас нэг, гүйцэтгэх хуудас, түдгэлзүүлсэн захирамж нэг, хөрөнгө хамгаалах захирамж есөн ширхэг тус тус хүлээн авсан байна.


















